МОНГОЛЫН БАРИСТАГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТУХАЙ
Монголын Баристагийн Холбоо (МБХ) нь гишүүнчлэлийн нээлттэй бодлогыг баримтлан ажилладаг. МБХ-ны үнэт зүйлс, зарчим, бодлого, стратеги, дүрмийг хүлээн зөвшөөрсөн; Кофе бэлтгэх хүсэл сонирхолтой; Кофе бэлтгэх урлагийг тодорхой шатанд хөгжүүлэх хүсэлтэй; Кофег ойлгож мэдэрдэг; Кофены соёлыг түгээх зорилготой хувь хүн, бүлэг, хамт олон, байгууллага нь холбоонд сайн дурын хүсэлтээр гишүүнээр элсэнэ.
Гишүүнчлэл нь дараах хэлбэртэй байна. Үүнд:
- Энгийн гишүүн- Хувь хүн (Бариста, шингэн хүнсний салбарт ажилладаг болон кофе уух, бэлтгэх сонирхолтой хувь хүн)
- Энгийн гишүүн- Байгууллага (Кофе шопууд, шингэн хүнсний салбарт ажилладаг ААН, Байгууллагууд)
- Дэмжигч гишүүн- (МБХ-ны гишүүнчлэлийн үйл ажиллагааг дэмжих болон зохион байгуулагдах үйл ажиллагаанд санхүү болон бусад төрлөөр дэмжин оролцох хувь хүн, байгууллага)
- Хүндэт гишүүн (Салбарын урт хугацааны туршлагатай, салбарыг хөгжүүлэх, өөрийн туршлагаа бусдад хуваалцах хүсэлтэй хувь хүн)
Гишүүнчлэл нь нэг жилийн хугацаанд хүчинтэй байх ба дараах хураамжтай байна. Үүнд:
- Энгийн гишүүн (Хувь хүн) - 150.000 төгрөг
- Энгийн гишүүн (Байгууллага) – 500.000 төгрөг
- Дэмжигч гишүүн – 2.000.000 төгрөг
- Хүндэт гишүүн- үнэгүй
МБХ-ны гишүүд дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- МБХ-ноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд гишүүнчлэлийн төрлийн хүрээнд нээлттэй оролцох
- МБХ-ны Удирдах зөвлөлд болон салбарын Тэргүүлэгч гишүүнд сонгох, сонгогдох
- МБХ-ны тухай мэдээлэл авах
- МБХ-ноос зохион байгуулж буй үйл ажиллагаан гишүүнчлэлийн төрлийн хүрээнд нээлттэй оролцох
- МБХ-ны гишүүнчлэлийн үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тусгах
- МБХ-ны гишүүнчлэлээс өөрөө гарах
МБХ-ны гишүүд дараах үүрэгтэй. Үүнд:
- МБХ-ны үнэт зүйл, зарчим, дүрэм, бодлого, стратегийг хүлээн зөвшөөрөх
- Кофе, шингэн хүнсийг сонирхон хөгжлийг дэмжихэд шаардлагатай мэдлэг, чадавхиа дээшлүүлэхийн тулд шаардлагатай мэдээллээр өөрийгөө хангах
- Гишүүд МБХ-ны дүрмийг сахин биелүүлж, Удирдах зөвлөл болон салбарын тэргүүлэгчдийн шийдвэрийг дагаж мөрдөх, МБХ-ны стратеги, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцох
- МБХ-ноос зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
- Кофены МБХ-ны эсрэг сурталчилгаа явуулах, бусадтай тохиролцох, үгсэн хуивалдах зэрэг ямар нэгэн байдлаар нэр хүндэд нь халдаж, дарамт шахалт үзүүлэхгүй байх
- Гишүүн нь холбоонд хураамж төлөх үүрэгтэй
- Гишүүний хураамжийг гишүүнээр бүртгүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тооцох ба бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт МБХ-ны гишүүний хураамжийн дансанд шилжүүлсэн байх үүрэгтэй.
- Дэмжигч гишүүн нь хураамжийг улирал бүрээр хуваан төлж болно.
- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гишүүнийг тодорхой хугацаанд хураамжаас чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг МБХ-ны ерөнхийлөгч гаргаж болно
- Гишүүн нь гишүүний хураамжаас гадна сайн дураар хандив, мөнгөн дэмжлэг үзүүлж болно.
- МБХ-ны гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, чөлөөлөгдөж байгаа гишүүнд түүний өмнө нь төлсөн гишүүний хураамж, хандивыг буцаан олгохгүй.
МБХ-ны гишүүнээс чөлөөлөлт
- МБХ-ны гишүүнээс сайн дураараа өөрийн хүсэлтээр гарч болно.
- МБХ-ны гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ МБХ-ны ерөнхийлөгчид бичгээр гаргана. Бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцох бөгөөд МБХ-ны эрх барих, удирдах бүтцэд өөрийн төлөөлөлтэй байх болон бусад эрх, үүрэг дуусгавар болно.
- МБХ-ны гишүүнээс дараах тохиолдолд шууд чөлөөлнө.
- МБХ-ны нийтлэг эрх ашиг, эв нэгдэлд харш, нэр хүндийг гутаахад чиглэсэн үйл ажиллагаа санаатай явуулсан, дэмжсэн, энэ төрлийн үйл ажиллагаанд оролцсон
- МБХ-ны нэрийг ашиглан хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон
- Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр МБХ-ны нэрийн өмнөөс мэдэгдэл хийсэн
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн хураамжаа нэг жилээс дээш хугацаагаар төлөөгүй
- Гишүүний татвараа дараа жилийн эхний сарын 10-ны дотор бүрэн төлөөгүй гишүүнд
МБХ-НЫ 2022-2023 ОНД ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР
Холбоо нь гишүүдийн дунд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хөтөлбөр, үйл ажиллагаа |
Энгийн гишүүн (хувь хүн) |
Энгийн гишүүн (байгууллага) |
Дэмжигч гишүүн |
Хүндэт гишүүн |
Сургалт, семинар (Улиралд 1 удаа) |
O |
O |
O |
|
Салбарын мэргэжилтний үйл ажиллагаа сайжруулах зөвлөгөө (Хагас жилд 1 удаа) |
x |
O |
O |
|
Салбарын уулзалт (туршлага солилцох, мэдээ мэдээллээр хангах) (Улиралд 1 удаа) |
O |
O |
O |
O |
Ажлын байрны зуучлал хийх |
O |
O |
O |
O |
МБХ-оос явуулдаг сургалтанд хямдралтай үнээр суралцах |
Хямдралын % |
Хямдралын % |
Нэг өдрийн сургалтанд 1 удаа үнэгүй, Хямдралын % |
Хямдралын % |
МБХ-оос эрхлэн гаргаж буй гарын авлага, ном |
Хямдралын % |
Хямдралын % |
үнэгүй |
үнэгүй |
Гишүүн байгууллагын хямдрал (кофе шоп, дэлгүүр Cuppa) |
Хямдралын % |
Хямдралын % |
Хямдралын % |
Хямдралын % |
Гишүүдийн дунд шинэ жил зохион байгуулах |
TBA |
TBA |
TBA |
TBA |
Гишүүдийн дунд спорт өдөрлөг зохион байгуулах |
TBA |
TBA |
TBA |
TBA |
Монголын баристагийн холбооны албан ёсны гишүүд Facebook Private группт нэгдэх |
O |
O |
O |
O |