МОНГОЛЫН БАРИСТАГИЙН ХОЛБОО

MONGOLIAN BARISTA ASSOCIATION
Арабика кофены тариалалтын бүсийн онцлог

Ургамлын эх нутаг - Этиоп улсын баруун өмнөд хэсэг. Кэфа нутгийн /өнөөгийн Каффа мужийн хуучин нэр/ голын хөндийд далайн түвшнээс дээш 1600-2000 м өндөрт зэрлэг шугуйд ургах ба МЭ 500 онд анхны Арабика сортын үрийг амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн домог түүхтэй. 13-р зууны үед Арабын хойгт Муслимчууд шашны үйл хийхэд сэргэг байх үүднээс кофены үрийг шөл маягаар чанаж уудаг байсан бол 16-р зуунаас Венецийн худалдаачидаар дамжин дэлхийд тархсан түүхтэй.

Энэхүү ургамлыг Индонез, Энэтхэг, Бразил, Латин Америкт өргөн тариалдаг. Арабика сорт нь далайн түвшнээс 1200-1500 метрээс доош тропикийн халууныг тэсвэрлэдэггүй бөгөөд цельсийн +15 - +25 хэм хүртэлх дулаан нутагт, хяруу унах, гэнэт хүйтрэх эрсдэл үгүй, жилд 1300 мм-ээс доошгүй хур тунадас унадаг тариалангийн бүсэд л ургах чадвартай онцгой ургамал юм.

Кофены үр нь өмнөд өргөрөгийн 25 градусаас, хойд өргөрөгийн 25 градус хүртэлх нутаг дэвсгэрт /Tropic of Cancer – Tropic of Capricorn) ургана. Арабика үр нь хэлбэр болон үнэр нь Жасмин цэцэгтэй тостэй цагаан өнгийн цэцгээр гоёсон 2-2,5 м өндөр ургах чадвартай бутлаг модноос ургана. Мод цэцэглэснээс хойш 9-10 сарын дараа үр боловсорч дуусдаг. 1 модноос дунджаар 5 кг ургац хурааж авах боловч үүнээс 1 кг үр гарах нь элбэг.

Кофены модонд ургах 1 Черри жимсэнд 5 хальсан бүрхүүлээр бүрэгдсэн 2ш үр боловсрох ба Арабика сортын үр нь том, хатуу, жигд хэмжээтэй байдаг. 1кг кофены үр гаргаж авахын тулд 10 000 ш үр ашигладаг гэсэн тооцоо байдаг байна. Арабика сортын кофе нь үнэр амт анхилуун кофейн багатай (0.8-1.5%) байдаг онцлогтой.

Хамгийн сайн чанарын кофег Этиопийн өмнөд зүгт тарьж ургуулдаг. Учир нь энд бусад газар нутгийг бодвол илүү дулаан байдаг аж. Кофены фермерүүд будаатай адил талбайгаа хуваадаг. Ийнхүү хуваах болсон шалтгаан нь бороотой үед үр урсаж алга болохгүй, халуун үед хатахгүй байхад тустай. Тэд кофены үрийг тариалах, гараар түүх, наранд хатаах, ангилах гээд уламжлалт өөрсдийн нарийн аргатай байдаг.

bbb xxx

Бусад мэдээ мэдээлэл

COFFEETOGRAPHY БУЮУ КОФЕНЫ ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ НЬ

Дэлгэрэнгүй

Бариста гэж хэн бэ?

Дэлгэрэнгүй

Peaberry үр /Испани хэлээр Caracol/

Дэлгэрэнгүй

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II 40 мянгат, 8-р байр, Ulaanbaatar, Mongolia

Утас: 9199-7525

Имэйл: barista.mn@gmail.com

Вэб сайт: barista.mn

Mongolian Barista Association

Mongolian Barista Association

Mongolian Barista Association

САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ