БАРИСТА гэдэг нь эспрессо бэлтгэж кофе болон коффейн агуулсан төрөл бүрийн ундаануудыг /мэргэжлийн түвшинд бэлтгэж сурсан/ бэлтгэж үйлчилдэг үндсэн чиг үүрэг бүхий кофе шоп болон кофе бар-д ажилдаг хүн юм. Бариста (Barista) гэдэг үг нь Италиас гаралтай bar, barmen, bartender /baristi-эрэгтэй, bariste-эмэгтэй баристаг дууддаг/ гэх мэт үгтэй төрөл үг юм. Баристагийн ажлын байрны шаардлага нь нэгээс нөгөөд шилжиж ажилладаг учир олон талын чавдар шаардсан ажил байдаг.
Олон улсын бариста нарт тавигдах нийтлэг ур чадварын үзүүлэлтүүд
- Хэрэглэгчидэд үйлчилэх чадвар: Үйлчлүүлэгчтэй хамгийн ойр ажилладаг учраас хэрэглэгчид чиглэсэн хандлага ур чадварыг маш сайн эзэмшсэн байх ёстой. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн түвшинд хангаж ажиллах
- Өндөр анхаарал төвлөрч ажиллах: Ажлын хуваариуд /ачаалал/ өндөр /ялангуяа цайны цагийн үеэр/ учир анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж ажиллах, олон үйлчлүүлэгчидэд зэрэг үйлчилэх хурдтай ажиллах чавдартай байх хэрэгтэй
- Олон үүргийг биелүүлэх чадвар: Нэгэн зэрэг олон янзын үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарах учир өөрийгөө хөгжүүлэх Үүнд: захиалга авах, кофе бэлтгэх, чимэглэлт хийх, олголт гэх мэт
- Хамгийн гол зүйлээ тодорхойлох чадвар: Цагтаа багтааж хэрэглэгчдийг хүлээлгэж удаахгүйгээр ажиллах ингэхийн тулд хамгийн гол зүйлээсээ эхэлж ажилаа хуваарилж ажиллах чадвартай байх
- Асуудал шийдвэрлэх чадвар: Холимог захиалга /олон янзын/ орж ирэх, техникийн асуудал тулгарах /тог тасрах/, хэцүү үйлчлүүлэгчидтэй ажиллах нөхцөлд асуудлыг шийдвэрлэх, дарамтыг давж мэргэжлтийн түвшинд ажиллах ёстой байх
Бариста нарт тавигдах нийтлэг ур чадварууд
· Бүх төрлийн кофег гаргах чадвартай байх
Кофег нунтаглах, орц жорын дагуу, зөв горимоор бэлтгэж чанах, борлуулах. Хэрэглэгчийн гарт халуун кофегоо өгч үйлчилэх
· Хэрэглэгчийн хүсэл сонирхолыг мэдрэх
Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолыг мэдэрч ажиллах ба маш хурдан ажигласны үндсэн дээр менюнээс санал болгох. Шинэ бүтээгдэхүүн, одоо явагдаж байгаа урамшуулалыг тайлбарлах чадвартай байх
· Кофены талаарх өндөр мэдлэгтэй байх
Үйлчлүүлэгчидтэй кофены үрний ялгааг тайлбарлах, бэлтгэх аргын талаар тайлбарлах яриа өрнүүлэх чадвартай байх. Машины хэрхэн ажиллаж байгааг үйлчлүүлэгч болон хамтран ажиллагч нарт харуулах гэх мэт
· Маш их хурд, мэдрэмжтэй ажиллах
Өндөр түвшинд мэдэрч ажиллах /гар, нүд зэрэг/ Кофены машиныг үйл ажиллагааны заавар горимын дагуу ажилуулна. Эрүүл аюулгүй ажлын горимыг мөрдөж ажиллах. Ариун цэврийн стандарт дагаж мөрдөх. Ажиллах явцад ажлын горимыг судлаад зарим нэг өөрчилж болох зөв цэгцтэй байх зүйлсийг бага зэрэг өөрчлөлт хийх чавдартай байх
· Жүжиглэх ур чавдартай байх
Үргэлж инээмсэглэх
· Цэсэнд харагдаж байгаа шиг ундаа бэлтгэж гаргах
Хэрэгцээт материалаа байнга бэлэн байлгах, кофены үрээ байнга шинээр татах, дагалдах дессерт нарийн боов, сэндвич гэх мэт худалдаалдаг бол байнга тасралтгүй шинээр байлгах дээр анхаарч ажиллах, кофены орц материалуудыг зөв зохион байгуулалттай цэгцтэй байрлуулах чадвартай байх
Арабика кофены тариалалтын бүсийн онцлог
ДэлгэрэнгүйCOFFEETOGRAPHY БУЮУ КОФЕНЫ ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ НЬ
ДэлгэрэнгүйPeaberry үр /Испани хэлээр Caracol/
ДэлгэрэнгүйХаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II 40 мянгат, 8-р байр, Ulaanbaatar, Mongolia
Утас: 9199-7525
Имэйл: barista.mn@gmail.com
Вэб сайт: barista.mn