МОНГОЛЫН БАРИСТАГИЙН ХОЛБОО

MONGOLIAN BARISTA ASSOCIATION
Peaberry үр /Испани хэлээр Caracol/

Peaberry гэдэг нь кофены үрний нэг төрөл юм. Кофены жимс нь /cherry/ дотроо хавтгай хэлбэрээрээ өөр хоорондоо наалдсан хоёр ширхэг үртэй байх бөгөөд зарим тохиолдолд /барагцаалбал нийт кофены үр жимсний 5%/ эдгээр үрнүүдийн нэг нь ургахаа больж жимснээс хавтгай хэлбэртэй хоёр ширхэг бус харин зуйван хэлбэртэй ганц ширхэг үр гарч ирдэг. Энэхүү үрийг peaberry гэж нэрлэдэг бөгөөд Танзаний кофены тариаланд түгээмэл тааралддаг. Коста-Рика, Гуватемала,Риванда улсад ч байдаг. Сүүлийн үед кофе тариалдаг улсуудад ч мөн Peaberry ургаж байна.

Зарим хүмүүс Peaberry 2 үрний амтыг нэг үрэнд нэгтгэсэн болохоор амт чанарын хувьд энгийн хоёр ширхэгтэй үрийг бодвол арай илүү гэж хэлдэг. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс судлахад энэ нь огт тийм биш юм. Харин ургамлын үр нь бүрэн тоос хүртэж чадаагүй эсвэл эндоспермийн өсөлт зогсонги байдалд орсноос ийм үр бий болдог гэж үзсэн байдаг. Хэд хэдэн хүчин зүйл энэ хоёр нөхцөл байдлыг үүсгэдэг гэж үздэг:

·        хангалтгүй тоос

·        байгаль орчны нөхцөл эсвэл генийн гажиг

 

Бусад мэдээ мэдээлэл

Арабика кофены тариалалтын бүсийн онцлог

Дэлгэрэнгүй

COFFEETOGRAPHY БУЮУ КОФЕНЫ ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ НЬ

Дэлгэрэнгүй

Бариста гэж хэн бэ?

Дэлгэрэнгүй

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, II 40 мянгат, 8-р байр, Ulaanbaatar, Mongolia

Утас: 9199-7525

Имэйл: barista.mn@gmail.com

Вэб сайт: barista.mn

Mongolian Barista Association

Mongolian Barista Association

Mongolian Barista Association

САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ